Цагдаа, Прокурорын алба хаагчид Замын ослын шалтгаан нөхцлийг тогтоох арга зүйд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-22 10:54:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УЕПГ, Тээврийн прокурорын газар, ТЦА хамтран “Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлууд” сургалтыг улсын хэмжээнд эхлүүлэв.

Олон улсад болон манай улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоор амь насаа алдах явдлыг багасгах чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлж байгааг хэрэгжүүлэх үүднээс автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шуурхай, бүрэн шалгаж тогтоох, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжилтнийг сургах, тэдний мэргэжлийн хөгжлийг дэмжих,  урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээг тодорхойлох, хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх зорилгоор уг сургалтыг ирэх оны 6 дугаар сарыг дуустал зохион байгуулах юм.

Сургалтанд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Цагдаа, Прокурорын газрын алба хаагчид тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, автотехникийн шинжилгээнд тулгамдаж буй асуудал, зам тээвийн ослын шалтгаан нөхцөл-урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвүүдээр сургалтад хамрах юм.

Энэ сарын 18-ны өдрөөс Булган, Эрдэнэт хотуудаас эхэлж байгаа тус сургалт ирэх сарын 1-ний өдрөөс Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаар үргэлжилнэ. Зам тээврийн осол дорвитой буурахгүй, орон нутагт өссөн,  ослын улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учрах үр дагаврыг үүсгэдэг тул энэ төрлийн гэмт хэргийг бүрэн шалгаж тогтоох, гэмт хэрэг бүрт шалтгаан нөхцлийг тогтоох арга зүйд албан хаагчид чадавхжих чухал ач холбогдолтой сургалт болж байна.


Холбоотой мэдээ