Их сургуулиуд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-10-22 13:48:53

Ховд/МОНЦАМЭ/.МУБИС, Ховд их сургуультай эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх чиглэлээр хамтран  ажиллахаар гэрээ байгууллаа.

МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Д.Мандах, Ховд их сургуулийн захирал доктор Б.Нямдорж нар энэ оны 10 дугаар сарын 12 ны өдөр гэрээг үзэглэв. Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инновацийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж зохион байгуулах, бүс нутагт хамтарсан экспедиц хийх, бага хурал, симпиозум   зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, ажиллахар болжээ.

Мөн  хоёр талын эрдэмтэд судлаачдыг оролцуулан суурь болон хавсарга судалгааны төсөл боловсруулж, хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ном, сэтгүүл солилцох, эрдэм шинжилгээний бүтээл хамтран хэвлүүлэх, багш, оюутан солилцож сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлага харилцан солилцох, профессор багш, залуу судлаачдын эрдэм судлалын чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Цаашид тодорхой чиглэлээр судлаач хамтран бэлтгэх, хамтарсан хөтөлбөр нээх, хөтөлбөрийн дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлийн чиглэлээр харилцан туршлага солилцох,  эрдэмтдийг урьж лекц уншуулах; багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, оюутны фестиваль, спорт, урлагийн арга хэмжээ, аялал, уулзалт, өдөрлөг зохион байгуулах гэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцжээ. 

                                                                                                                                                                                       А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ