Л.Ууганзаяа "Ховд Их Сургуулийн орчин дахь зөв хооллолт” илтгэлээрээ тэргүүллээ

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-10-22 14:51:38

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газраас Ховд аймгийн ЗДТГ, Ховд Их Сургуулийн Гадаад хэл соёлын сургуультай хамтран “Тогтвортой хөгжил ба залуучууд 2018” эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Орон нутгийн залуучуудын боловсрол, хөгжил, ажил эрхлэлт болон бусад байдалд дүн шинжилгээ хийх, залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолойг  төр засгийн бодлого боловсруулагчдад хүргэх зорилготой бага хуралд Ховд аймгийн их дээд сургууль, коллежед суралцдаг 20 гаруй залуу судлаачид, оюутан залуус өөрсдийн боловсруулсан бүтээлээ хүргэв.

Тэргүүн байрт ХИС-ийн Бизнесийн удирдлагын хоёрдугаар курсын оюутан Г.Ууганзаяагийн “Ховд Их Сургуулийн орчин дахь зөв хооллолт”, дэд байрт ХИС-ийн Нийгмийн ажилтны гуравдугаар курсын оюутан П.Нямгэрэлийн “Оюутнуудын эрэлт хэрэгцээний судалгаа”, гутгаар байрт ХИС-ийн Багш Нийгмийн Ухааны 3-р курсын оюутан С.Батбаярын “Залуучуудын гэр бүл төлөвлөлт” илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.


                                                                                                                                                                                                А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ