Ломбарданд буу гаргаж танхайрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-22 13:55:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ны өдөр Урт цагааны гуравдугаар корпуст байрлах нэгэн барьцаалан зээлдэх төвд буу гаргаж танхайрсан хэрэг гарчээ. Танхайрагч 38 настай, эрэгтэй О нь тус барьцаалан зээлдүүлэх төвд мөнгөний барьцаанд тавьсан өөрийн эзэмшлийн хөөрөгнөөс болж маргалдаж, 61 настай Н рүү буу гарган сүрдүүлсэн аж. ХБНГУ-д үйлдвэрлэсэн "Reck" маркийн гар буу гаргаж тус барьцаалан зээлдэх төвийн эзэн рүү тулгаж сүрдүүлсэн энэ хэргийн үеэр  цагдаагийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу очиж, гар буу болон хийн бууны сум хураан авч, сэжигтнийг шалгаж байна.

Холбоотой мэдээ