Найзынхаа гэрт гал тавьсан бүсгүйг шалгаж байна

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-10-22 13:58:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Өнгөрөгч долоо хоногт айлын гэрт өш хонзонгийн сэдлээр гал тавьсан хэрэг нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан мэдээг шалгах шаардлага цагдаагийн газарт гарчээ. Мөн  Сэлэнгэ аймаг Мандал сумын харьяат, 21 настай, иргэн Н гэгч бүсгүй найз залуугийнхаа гэрт гал тавьсан гомдлыг ч цагдаагийн газар хүлээн авсан байна. Эдгээр шалгалтын мөрөөр санаатай гал гаргасан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас  яллагдагчаар татан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэллээ. Хохирогчийн мэдээлснээр  “Гэрээс бичиг баримт эд зүйлс хулгайлж гарахдаа санаатайгаар гал тавьсан. Түүнээс хойш  над руу болон миний ойр дотны хүмүүс рүү чат бичиж, гэрийг чинь дахин шатаана гэх мэтээр дарамталсан, тиймээс гомдолтай байна" гэсэн үндэслэлээр  шалгаж байна.

Холбоотой мэдээ