Баруун бүсийн математикийн аваргыг шалгаруулж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-10-22 14:55:30


 Увс /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын математикийн аварга шалгаруулах дөрөвдүгээр олимпиад өнөөдөр Улаангом хотноо болж байна. Уг олимпиадад Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн 300 гаруй багш, сурагч оролцож буй.

Математикийн улсын хороо, аймгийн БСУГ хамтран зохион байгуулж буй тус олимпиадад амжилт гаргасан багш, сурагч нар Математикийн улсын олимпиадад оролцох нэмэлт эрх авах аж. Олимпиадын дүн мэдээ маргааш гарах бөгөөд энэ үеэр баруун бүсийн I-XII ангийн аварга математикч багш, сурагч нар тодорно.

Өнгөрсөн хугацаанд Увс аймгийн багш, сурагч нараас математикийн улсын аварга 10 төржээ. Түүнчлэн математикийн 40 гаруй улсын олимпиадаас Увсын багш, сурагч нар медаль хүртэж байв.

                                                                                                                                          Б.Батхүү

Холбоотой мэдээ