Баян-Өлгийн сурагчид бүсийн олимпиадад хоёрдугаар байрт шалгарчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-22 15:11:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Увс аймагт аравдугаар сарын 20-21-нд болсон Баруун бүсийн математикийн IV олимпиадад Баян-Өлгий аймгийн багш, сурагчид нийлбэр оноогоор хоёрдугаар байрт шалгарчээ.

Уг олимпиадад Увс аймгаас 11, Ховд аймгаас дөрөв,  Баян-Өлгий аймгаас таван баг,  нийтдээ 400 гаруй багш, сурагч оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс тус аймгийн багш, сурагчид дөрвөн алт, нэг мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.

Дашрамд хэлэхэд, Баруун бүсийн Математикийн IІІ олимпиад  2017 онд Өлгий хотод болсон ба Баян-Өлгий аймаг медалийн дүнгээр мөн Увс аймгийн дараа мөн хоёрдугаар байрт шалгарч байсан.                


Ө.Нурболат   

Холбоотой мэдээ