“Сүлд алдар” клубын тамирчид 10 алтан медаль хүртжээ

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-10-22 16:36:50

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх З.Баянмөнх багштай “Сүлд-Алдар” таеквондогийн клубын шигшээ багийн тамирчид 10 дугаар сарын 20-21-нд Улаанбаатарт болсон “Мongolia Open 2018” Олон улсын тэмцээнд амжилттай оролцож дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

“Мongolia Open 2018” тэмцээнд Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн И.Хүрэлбаатар, "Прогресс" сургуулийн Б.Мишээлт, зургадугаар сургуулийн О.Очмаа, хоёрдугаар сургуулийн Д.Буяннэмэх нар ээлж дараалан ялалт байгуулж алтан медаль хүртлээ. Прогресс сургуулийн П.Болортуяа, нэгдүгээр сургуулийн Э.Амартөр, Прогресс сургуулийн Ч.Буяннэмэх нар мөнгөн медалийн эзэд болов.

Нэгдүгээр сургуулийн М.Маралмаа, Цаст-Алтай сургуулийн Б.Намуун, гуравдугаар сургуулийн Ц.Сарангэрэл нар хүрэл медаль хүртэж  нутгийнхаа нэрийг дуурсгаж үеийнхнийгээ манлайлав. Монгол Улсад анх удаа болж буй “Мongolia Open 2018” олон улсын тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд энэ удаагийн тэмцээнд БНСУ, Япон, ОХУ, Казакстан, Узбекстан, Тайланд, Тайвань, Хонг Конг зэрэг 10 гаруй орны баг тамирчид оролцжээ.


                                                                                                                                                      А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ