Нью-Йоркийн зочид буудал ухаалаг утаснаас татгалзсан зочдоо урамшуулж эхэлжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2018-10-22 13:58:54

НЬЮ-ЙОРК. /РИА Новости/. Америкийн Нью-Йорк хотын нэгэн зочид буудал зочдодоо уг зочид буудалд байрлах хугацаандаа ухаалаг утаснаас татгалзах “Digital Detox” ажиллагаанд оролцохыг санал болгож байгаа тухай цахим хуудсандаа мэдээлжээ.


Хэрвээ зочин буудалд байрлах хугацаандаа бүх цахим төхөөрөмжөө хураалгахыг зөвшөөрвөл түүнд буудлын хоногийн төлбөрийг 10 хувь хөнгөлөх урамшуулал олгох аж.


Журамд зөөврийн компьютер, ухаалаг утас, таблет зэрэг бүх төхөөрөмж хамаатай бөгөөд эдгээрийн оронд зочдод өглөө бүр хэвлэмэл сонин хүргэхээ зочид буудлынхан амлажээ. Зочдод мөн үнэ төлбөргүй бясалгалын хичээлд оролцохыг санал болгож байгаа аж.


Digital Detox гэдэг нь интернэтэд байх хугацаагаа сайн дураараа хязгаарлах шийдвэр юм. Үүнтэй төстэй ажиллагааг зуушийн газрын томоохон сүлжээнүүдийн нэг эхлүүлжээ. Тусгай программын тусламжтайгаар 10 найзаа устгаж түүнийгээ “Facebook”-ээр мэдэгдсэн хүн бүрт воппер үнэгүй өгөх аж. 

Холбоотой мэдээ