Эрдоган: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн хэргийн "нүцгэн үнэн"-ийг ил болгоно

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-22 14:06:34
twitter.com/Nyamkanmk

АНКАРА. /Globaltimes/. Мягмар гарагт болох парламентын бүлгийн уулзалтын үеэр Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн хэргийн талаар мэдэгдэл хийнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ.


Турк шударга ёсыг эрэлхийлж байгаа бөгөөд уг хэргийн “нүцгэн үнэн”-ийг ил тод болгоно гэж тэрбээр Истанбул хотод болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ.


Мөн тэрбээр, “15 хүн яагаад энд ирсэн, яагаад 18 хүн баривчлагдсан гээд олон асуултын хариултыг та бүхэнд өгөх болно. Бид нарийвчлан хэлж өгнө” гэж мэдэгдсэн байна.


Жамаль Хашогги Истанбул хот дахь консулын газар амиа алдсан гэдгийг Саудын Араб бямба гарагт хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан 18 хүнийг баривчлаад байгаа билээ.


Саудын Арабаас Истанбулд ирсэн 15 хүн Жамаль Хашоггигийн хэрэгтэй холбоотой гэж Турк өмнө нь мэдэгдэж байсан юм.

Холбоотой мэдээ