Герман улс АНУ-ын шийдвэрийг хатуу шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-22 14:13:30

БЕРЛИН. /РИА Новости/. Зэвсэглэлд хяналт тавих чухал элемент болох Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрт Германы Засгийн газар харамсаж байна гэж тус улсын засгийн газрын мэдэгдэлд дурджээ.


“Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээ нь зэвсэглэлд хяналт тавих чухал элемент бөгөөд Германы засгийн газарт Д.Трампын шийдвэрт харамсаж байна. Энэ шийдвэрийн үр дагаврыг Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн түншлэлүүдийн хүрээнд хэлэлцэнэ” гэж уг мэдэгдэлд дурджээ.  

Холбоотой мэдээ