Холимог тулаанчид "New Marquee" клубт халз тулалдана

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-10-22 14:15:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн New Marquee клубт  энэ сарын 27-нд холимог тулааны аварга шалгаруулах MGL-1 FC 12 дугаар халз тулааны тэмцээн болно.

Тулааны тасалбарын үнэ хоёр янз байх бөгөөд 20 мянган төгрөгийн үнэтэй билет авсан үзэгч блетажнаас зогсож үзнэ. Харин вип /Vip/ суудлын үнэ 50 мянган төгрөг. Тэд тулааныг хамгийн ойроос үзэж, тэмцээний дараа аварга болсон тамирчинтай октаган дээр дурсгалын зураг татуулах боломжтой. 

New Marquee  клуб нь Замын цагдаагийн зүүн хойно, Буян компанийн хойно байрладаг. Энэ удаагийн тэмцээнийг БНСУ-ын холимог тулааны Road FC холбооны ерөнхий менежер Жаке үзэж сонирхоно. Тэрбээр өөрийн холбоондоо тулалдах боломжтой, сайн тамирчдыг сонгож авах зорилготой юм байна.

Холбоотой мэдээ