Иргэдэд нүдний бүх төрлийн үзлэг оношилгоо хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-22 16:22:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Канадын “Лаурэл” сан, улсын төв Нэгдүгээр эмнэлгийн нүдний эмч нарын хамтарсан багийнхан Говь-Алтай аймагт ажиллах хугацаандаа 850 гаруй иргэдэд нүдний бүх төрлийн үзлэг оношилгоог хийжээ.

Тодруулбал, тус багийнхан энэ сарын 09-19-нд  нүдний болор солих 97, нөхөн сэргээх мэс засал 20, 700 гаруй иргэдэд нүдний үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлсэн байна. Энэхүү нүдний бүх төрлийн үзлэг оношилгоог анх 2015 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжлэх ажээ.


 Э.Нарангэрэл


Холбоотой мэдээ