Их Британи 2030 он гэхэд тамхинаас ангид орон болох боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-22 14:26:57
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /menshealth/. Их Британийн Засгийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаагаар тус улсын тамхи татах зуршилтай иргэдийн тоо буурах төлөвтэй байна.


Их Британид өдөрт 1000 орчим хүн тамхинаас гарч байгаа бөгөөд 2014 оноос хойш нэг сая гаруй хүн тамхи татах зуршлаасаа татгалзсан болохыг уг судалгаагаар тогтоожээ.


Энэ байдал цаашид үргэлжлэх юм бол Их Британи 2030 он гэхэд нийт иргэдийн 5 хүрэхгүй хувь нь тамхи татдаг буюу тамхинаас ангид орон болж магадгүй гэж шинжээчид дүгнэж байна.


Одоогийн байдлаар тус улсын нийт иргэдийн 14.9 хувь нь тамхи татдаг бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт ажээ.

Холбоотой мэдээ