Панмүнжом тосгоныг зэр зэвсэг болон хамгаалалтын постуудаас ангижруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-23 09:46:06

СӨҮЛ. /BBC/. БНСУ болон БНАСАУ-ын хоорондох цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр улсын хилийн Панмүнжом тосгоноос зэр зэвсгүүд болон цэргийн хамгаалалтын постуудыг гаргахаар тохиролцсон байна.


Хамтарсан аюулгүйн бүс хэмээн нэрлэдэг Панмүнжом тосгон нь хоёр Солонгосын цэргүүд нүүр тулгаран байдаг хилийн дагуух цор ганц газар юм.


Энэ сарын эхээр хоёр талын цэргийн албан хаагчид хилийн дагуу газарт булсан байсан 800 мянга орчим тэсрэх бөмбөгийг устгах ажиллагааг эхлүүлсэн билээ.


“Хоёр Солонгос болон АНУ тэргүүтэй НҮБ-ын коммандын төлөөлөгчид уулзаж, 10 дугаар сарын 25 гэхэд Хамтарсан аюулгүйн бүсээс зэр зэвсэг болон цэргийн хамгаалалтын постуудыг гаргах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон” гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна.


Мөн тус бүс нутаг дахь тэсрэх бөмбөгүүдийг устгах ажиллагаа дуусгавар болсныг албан ёсоор мэдээлжээ. 

Холбоотой мэдээ