Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.1 км авто замыг дөрвөн эгнээ болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-23 16:38:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Дөмөг” худалдааны төвөөс долдугаар  хороолол хүртэлх 2.1 км авто замыг өргөтгөж дөрвөн  эгнээ болгох ажил тендер шалгаруулалтын шатанд явж байна гэж ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ. 

Энэ оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын жагсаалтад орсон уг ажил нь улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжинэ. Иймд тендер шалгаруулалтыг Төрийн өмчийн хорооноос зарлажээ.

Дээрх ажил Орхон аймгийн иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн тул гүйцэтгэгчийг аль болох богино хугацаанд шалгаруулах хүсэлтийг ЗДТГ-ын ХОХБТХ-ээс холбогдох яамдад хүргүүлсэн байна. 

 

 Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ