Боодол өвсний үнэ 2000 төгрөгийн зөрүүтэй

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-10-23 11:09:44

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээллээр нэг боодол өвсний ханш хангай болон тал хээрийн сумаас шалтгаалж хоёр мянган төгрөгийн зөрүүтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор өвс, тэжээл борлуулж байгаа ханшийг судлан малчдад мэдээлэл хүргэжээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нэг боодол өвс 3000, Орхонтуулд 3500 төгрөг байгаа аж. Харин тус аймгийн Хутаг-Өндөр суманд 6000, Дашинчилэн суманд 5000 төгрөг буй.

Ногоон тэжээл Орхон сумын Халиун багт 5000, Рашаант суманд 7000 төгрөгийн үнэтэй байна  гэж Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ. Өвөл хаврын цагт өвсний үнэ ханш одоогийнхоос бараг гурав дахин нэмэгддэг.

М.Батжаргал

Холбоотой мэдээ