Багш нарын шигшээ баг цомын эзэд болжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-10-23 11:11:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Дорнод аймагт болсон багш нарын аварга шалгаруулах таван төрөлт тэмцээнд Сэлэнгэ аймгийн багш нарын шигшээ баг тамирчид амжилттай оролцож цомын эзэд болжээ.

Багш нарын аварга шалгуулах уламжлалт энэхүү тэмцээний гар бөмбөгийн төрөлд Сэлэнгэ аймгийн эрэгтэй, эмэгтэй багууд алтан медаль, шатрын төрөлд мөн хоёр баг алтан медаль хүртсэн байна.

Мөн тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг алт, эмэгтэй баг мөнгө, ширээний теннист эмэгтэй баг мөнгөн медаль. тус тус хүртэж нийлбэр дүнгээр цомын эзэд болов.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ