"Нэг л алдвал" арга хэмжээг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-23 10:23:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас "Нэг л алдвал" арга хэмжээг зохион байгуулсан байна.

Гэмт хэрэгт холбогдон шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, урам зориг өгөх зорилгоор жил бүр уг арга хэмжээг зохион байгуулдаг аж.

Энэ удаад  ГБХЗХГ-тай хамтран  насанд хүрээгүй 11 хүүхдийг уг арга хэмжээнд хамруулсан байна. Тэд эцэг эхтэйгээ хамт оролцсон нь энэ жилийн хувьд онцлогтой боллоо. Өмнөговь аймагт энэ оны эхний есөн сарын байдлаар таван гэмт хэрэгт зургаан хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлттэй байгаа аж. Хүүхдүүдийн дунд хулгайн болон бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг ихэвчлэн тохиолддог аж.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ