Мотоциклтой өрх бүрт хамгаалах малгай үнэгүй өгч байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-10-23 09:55:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран  "Мотоциклтой өрх бүрд хамгаалах малгай" аяныг өрнүүлж байна.
Уг аяны хүрээнд Цагдаагийн газар, Батлан хамгаалах туслах нийгэмлэгтэй хамтран Ханхонгор сумын мотоцикльтой иргэдэд 50 ширхэг хамгаалах малгайг үнэ төлбөргүй олголоо.

Энэ оны есдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд мотоцикльтой холбоотой зам тээврийн осол, хэрэг долоо бүртгэгдэж  дөрвөн хүний амь нас хохирчээ.

Хэргийн шалтгаан нь жолооч, зорчигч хамгаалах малгай хэрэглээгүй замын хөдөлгөөнд оролцож хурд хэтрүүлж онхолдсоны улмаас шидэгдэж толгойдоо гэмтэл авсан байна. Мотоцикл нь өөрөө хурд, хүчтэй хөнгөн жинтэй учраас жолооч, зорчигч бэртэл гэмтэл авах нь амархан байдаг аж

Тус Цагдаагийн газрын анхааруулж байгаагаар иргэд мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай хэрэглэх, заавал хамгаалах малгай хэрэглэсэн зорчигч тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байгаа юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ