Хогоо ангилан ялгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-23 14:19:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Хоггүй сум" төслийг Өмнөговь аймгийн Сэврэй суманд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах савыг бий болгож, иргэдээ хог хаягдлаа ангилан ялгаж хаяж сурах дадал хэвшилтэй болгохоор ажиллаж байгаа ажээ.

Үүний хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүүхэд багачууд, багш ажилчдад сургалт, ярилцлага хийж буй бөгөөд хог хаягдлын байгаль орчинд нөлөөлөх үр дагавар, хогийг ангилан ялгах зөвлөгөө, дахин боловсруулах, дахин ашиглах зэрэг сэдвээр ярилцлага зохион байгуулжээ.

"Өөрсдийнхөө дотоод нөөц боломжийг ашиглан хог ангилан ялгах савыг хийж байршуулж байгаа. Бидэнд нэг асуудал тулгараад буй нь хог хийх поошиг олдохгүй.  Иймд нийгмийн хариуцлагыг ухамсарлаж уул уурхайн компаниуд иргэдийн хэлж заншсан 200 кг-ын багтаамжтай поошигоор тусалбал сайн байна" гэж сумын Засаг дарга Б.Батсайхан хэлэв.


Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ