ХААН банк шинэ салбараа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-23 12:32:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААН банк Монгол Улсын нийт өрхийн 70 орчим хувьд буюу 2.4 сая харилцагчид 537 салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг тогтвортой, шуурхай хүргэж байна.  Тэгвэл  тус банк шинэ тооцооны төвөө Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр “Гарден резиденс-1” үйлчилгээний барилгын 1-р давхарт нээлээ.

Өмнө нь Баянзүрх дүүргийн 8, 12-р хорооны иргэд ХААН Банкнаас үйлчилгээ авах гэж Цайз салбар руу, эсвэл Амгалан тооцооны төв хүртэл 2-3 км явж очдог байсан бол хотын зүүн захын  шинэ байршилд ХААН банкны шинэ тооцооны төв ийнхүү нээгдсэнээр тухайн хорооны оршин суугчид болоод аж ахуйн нэгж байгууллагуудад банк санхүүгийн үйлчилгээг илүү шуурхай, тав тухтай орчинд авах боломжийг бүрдүүлжээ. Үүнээс гадна Хууль сахиулахын их сургууль, мөн удахгүй ашиглалтад орох гэж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолбортой ойр байрлалтай тул эдгээр их сургуулийн багш, оюутнуудад мөн банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх юм.   



Шинэ тооцооны төв нээлтээ хийсэнтэй холбоотой энэ долоо хоногийн турш “Цахим” өдөрлөг” зохион байгуулж, зарим үйлчилгээндээ урамшуулал зарлаад байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн 8, 12-р хорооны дунд байгуулагдсан шинэ тооцооны төвөөр тав тухтай үйлчлүүлж, нээлтийн хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломж бүрджээ.

ХААН Банк нь харилцагчиддаа банкны үйлчилгээг илүү шуурхай бас тав тухтай орчинд үзүүлэхийг эрмэлзэж, Улаанбаатар хот дахь тооцооны төвийнхөө тоог нэмэгдүүлж, засвар тохижилтын ажлыг тогтмол хийсээр ирсэн. Тэр ч үүднээсээ Улаанбаатар хотын бүх тооцооны төвүүдээ засварлаж, үйлчилгээгээ илүү сайжруулж харилцагчиддаа тохилог орчинд банк санхүүгийн үйлчилгээг хүргэж байна.

Холбоотой мэдээ