Шүүхийн архивын үйлчилгээ өргөжлөө

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2018-10-23 15:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн дүүргийн анхан шатны шүүхүүдийн лавлагаа, шийдвэрийн хуулбарыг иргэд “Нэг цэг”-ийн үйлчилгээнээс буюу Шүүхийн төрөлжсөн архиваас авах боломжтой боллоо.

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 мянга орчим хадгаламжийн нэгж бүхий иргэний хэрэг, байнга хадгалах баримтыг Шүүхийн төрөлжсөн архивын газарт хүлээн авч эхлээд байна. Ингэснээр иргэдэд үзүүлэх архивын хүрээ өргөжин ойртож байна.

 

Холбоотой мэдээ