Рэнчинлхүмбэ суманд гал унтраах баг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-23 16:18:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан Загалмайн хорооноос Гамшгийн менежмент хөтөлбөрийн хүрээнд Рэнчинлхүмбэ суманд гал унтраах баг байгуулахаар болжээ.

Аймгийн төвөөс алслагдсан сум суурин газар гал түймрийн аюул гарсан тохиолдолд Гал унтраах анги очиж амжихгүй байгаа үед орон нутгийн иргэд өөрсдөө гарын дор байгаа багаж хэрэгслийг ашиглан галыг унтраах, том газар нутгийг хамрахаас сэргийлэх зорилгоор олон нийтийн оролцоотой гал унтраах багийг байгуулах гэнэ.

Рэнчинлхүмбэ сум нь аймгийн төвөөс 260 гаруй м алслагдсан бөгөөд 844834 га нутагтай, засаг захиргааны анхан шатны нэгж зургаан баг, 5000 гаруй хүн амтай томоохон сум болтлоо хөгжиж ирсэн хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхнээсээ 4-д, газар нутгийн хэмжээгээр 2-жагсдаг, 130 гаруй мянган толгой малтай томоохон сум юм.

Улаан Загалмайн хорооноос аймгийн Онцгой байдлын газартай хамтран, сүүлийн таван жилийн түймрийн судалгаанд үндэслэж гал унтраах баг байгуулах сумаа сонгосон байна. Олон нийтийн оролцоотой баг байгуулагдах Ренчинлхүмбэ суманд гал унтраахад шаардагдах багаж зэвсэг болон усны хөөргийг хүлээлгэн өгч  тус суманд ямар нэгэн гамшиг осол гарсан үед бэлэн байх нөхөрлөлийн 15 сайн дурын идэвхтэн бэлтгэх  ажээ.

                                                                              Б.Гантуяа 

Холбоотой мэдээ