Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-26 10:01:39

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Өмнөд бүс дэх Гадаадын иргэн харъяатын газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдын төлөөлөл нийт 25 хүн ӨМӨЗО-ны Альшаа аймагт туршлага судаллаа.

Тус аймаг нь "Зөгийн үүр" хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд  албан хаагчид уг хөтөлбөрийн хүрээнд  салбар бүрийнхээ хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт ололттой сайн талыг судалж орон нутгийнхаа онцлогт  тохируулах хэрэгжүүлэх  боломжийг судалж байгаа юм.

Мөн дээрх хөтөлбөрийн хүрэээнд боловсрол, эрүүл мэнд, бизнес эрхлэгчид, газар тариалан эрхлэгч, малчид гэх мэт салбар бүрийн төлөөллийг Энэтхэг, Филиппин, Солонгос, Хятад зэрэг 14 улсад туршлага судлах сургалт, арга хэмжээнд оролцуулаад байна. Удахгүй тус аймгийн хэвлэл мэдээллийн салбарынхан дээрх хөтөлбөрийн хүрээнд өмнөд хөршид туршлага судална. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ