Жүжигчин Роберт Де Нирод хаягласан тэсрэх төхөөрөг бүхий илгээмж иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-26 09:47:30

ВАШИНГТОН. /NHK/. Пүрэв гарагт АНУ-ын алдарт жүжигчин Роберт Де Нирод хаягласан тэсрэх төхөөрөг бүхий илгээмж Манхаттан тойрог дахь түүний ажлын байранд ирсэн тухай Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдээлэв.


Р.Ниро нь Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг ажээ. Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, уг илгээмж нь лхагва гарагт Ерөнхийлөгч асан Барак Обама тэргүүтэй нэр нөлөө бүхий хүмүүс рүү болон “CNN” телевиз рүү илгээсэн илгээмжтэй ижил байсан аж.


Цагдаагийн газрын мэргэжилтнүүд уг илгээмжийг устгаж, аюулгүй болгосон байна. Жүжигчин Роберт Де Ниро 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Д.Трампыг хүчтэй шүүмжилсээр ирсэн бөгөөд төрийн тэргүүн ч түүнд хандан ширүүн үгнүүдийг хэлж байсан удаатай юм. 

Холбоотой мэдээ