Өмнөговийн багш нар туршлага судлахаар Улаан-Үд хот руу явлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-27 11:15:52

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн  багш нар ОХУ-ын Улан-Удэ рүү туршлага солилцохоор явлаа.

Тэд өмнө нь буюу өнгөрсөн онд  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг руу туршлага судалж байсан юм. Тэд энэ удаад 12 багшийн бүрэлдэхүүнтэй явж байгаа бөгөөд хилийн чанад дахь орос сургуулийн багш нарын заах арга барил, сургулийн орчин,  зохион байгуулалттай танилцах аж.

Туршлага судлах аяллыг Өмнөговь аймгийн тэргүүлэх хүнсний үйлдвэр, "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн "Даланбулаг" хүнсний үйлдвэр ивээн тэтгэлээ. Тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Энхтүвшин, "Манай үйлдвэр жилдээ 15 сая төгрөгийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийх ажлууддаа төлөвлөн зарцуулдаг. Энэ жилийн хувьд манай үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байгаа учир  төлөвлөсөн төсөв хэтэрсэн байгаа. Гэсэн ч Өмнөговийнхоо хүүхдүүдийн ирээдүйн төлөө бид ямагт гар сунгах болно" гэв.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ