Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-28 19:41:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд фургон автомашин олголоо.

Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 20 хүний бүрэлдэхүүнтэй, 12 байгаль хамгаалагчтай. Нийтдээ 1.2 сая га талбайг хариуцан үйл ажиллагаа явуулдаг ба хамгаалалтын болон бусад үйл ажиллагаа явуулахад машин техникийн дутмаг хүрэлцээгүй байдал ихээхэн хүндрэл учруулдаг байжээ. Тиймээс тус хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 10 жилийн ойг нь тохиолдуулан удирдлагын газраас нь туулах чадвар сайтай фургон автомашиныг ийнхүү олгож аж.

Ойн хүрээндээ тус хамгаалалтын захиргаанаас олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

                                                                                                                    Б.Мөнхзул

Холбоотой мэдээ