Краснодарт үерийн улмаас зургаан хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-26 17:57:45

МОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Краснодар хотод хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг нүүрлэсэн бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 6 хүрсэн тухай тус улсын Онцгой байдлын яамнаас баасан гарагт мэдээлэв.


Хүчтэй аадар борооны улмаас төмөр замын зурвасууд үерт автаж, галт тэргүүдийн хөдөлгөөн хойшлоход хүрч, Туапсе-Майкоп хурдны замын дээгүүрх гүүр эвдэрч сүйдсэний улмаас тус бүс нутагт энэ долоо хоногийн лхагва гарагт онцгой байдал зарласан байна.


“Үерийн дараах сэргээн босгох үйл ажиллагаанд 1460 хүн оролцож байгаа бөгөөд 330 гаруй тоног төхөөрөмжийг ашиглаж байна” гэж яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ