Македон улсын нэрийг өөрчлөх тухай гэрээг эсэргүүцсэн хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-29 11:14:18

АФИН. /Xinhua/. Грекчүүдийн олонхи нь Македон улсын нэрийг өөрчлөх тухай Засгийн газар хоорондын гэрээг эсэргүүцэж байгаа тухай "Proto Thema" сонинд ням гарагт нийтэлсэн санал асуулгын дүнд мэдээлсэн байна.


MARC” санал асуулгын фирмээс явуулсан судалгаанд оролцогчдын 64.5 хувь нь “Уг гэрээг Грекийн парламент соёрхон батлахыг дэмжихгүй байна” гэж хариулжээ.


Өнгөрсөн зургадугаар сард Афин болон Скопье хотын засаг захиргааны төлөөлөгчид талуудын хооронд урт хугацааны турш маргаантай байсан Македон нэрийн хэрэглээний талаархи гэрээнд гарын үсэг зурсан билээ.


Уг гэрээнд Балканы хойгт оршдог тус улсыг “Бүгд Найрамдах Умард Македон Улс” гэж нэрлэхээр заасан юм. Харин грекчүүдийн олонхи нь хөрш улстайгаа ижил нэртэй байх нь нутаг дэвсгэрийн маргаан үүсгэж болзошгүй гэж санаа зовж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ