Тунист амиа золиослогч этгээд олон хүнийг шархадуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-30 10:39:06

ТУНИС. /Xinhua/. Даваа гарагт Тунисын нийслэл хотын төв хэсэгт амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас 20 хүн шархадсаны дунд цагдаагийн 15 албан хаагч, таван энгийн иргэн байсан тухай тус улсын Дотоод хэргийн яамны сайд Хишем Фоурати албан ёсоор мэдээлэв.


Гэмт этгээд нь 30 гаруй насны эмэгтэй байсан бөгөөд эмэгтэй хүн биедээ тэсрэх бөмбөг тээн дэлбэрсэн хэрэг өмнө нь бүртгэгдэж байгаагүй тухай Х.Фоуратигийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Уг халдлагыг Тунис хотын театрын урд орших “Бургиба” өргөн чөлөөний хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд үйлдсэн бөгөөд терроризмтэй тэмцэх албаны ажилтнууд болон аюулаас хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн хэргийн газарт хөл хорио тогтоож, ойр орчмын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.  

Холбоотой мэдээ