"Говийн ирээдүй-2018" математикийн стандарт олимпиадыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-10-31 12:54:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Математик, мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн нэрэмжит "Говийн ирээдүй-2018" математикийн стандарт олимпиадыг зохион байгууллаа.

Тус аймгийн төв Даланзадгад сумын төвд болсон уг олимпиадыг түүний шавь нар, "Говийн ирээдүй та" ТББ-ын хамт олон зохион байгуулсан байна.  "Говийн ирээдүй-2018" математикийн стандарт олимпиадад 60 гаруй хүүхэд оролцсоноос "Эрдмийн гэгээ сургууль"-ийн сурагч   Л.Хонгорзул  тэргүүн байр эзэлж, Гуравдугаар сургуулийн сурагч О.Зулцэцэг дэд байрт, "Эрдмийн гэгээ сургууль"-ийн сурагч  Г.Болорбат гуравдугаар байрт шалгарсан байна.

Энэ үеэр математик мэдээлэл зүйн багш О.Чинзоригийн  "Алгоритм ба си програмчлал" номыг шавь нар нь хэвлүүлж дээжээс нь 500 ширхэг номыг Өмнөговь аймгийнхаа ЕБС-ийн мэдээлэл зүйн багш сурагчдад гардуулан өгчээ.

Холбоотой мэдээ