Мексикийн эдийн засаг өссөн үзүүлэлттэй гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-10-31 10:48:15

МЕХИКО. /Xinhua/. Мексикийн эдийн засгийн энэ оны гуравдугаар улирлын өсөлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан тухай тус улсын Статистик, газар зүйн үндэсний газраас мягмар гаргасан тайланд мэдээлэв.


Уг тайлангаас үзэхэд, тус улсын эдийн засгийн хамгийн том салбарт тооцогддог үйлчилгээний салбар 2018 оны долоогоос есдүгээр сарын хугацаанд 3.4 хувиар өссөн аж. Үүний зэрэгцээ АНУ-тай холбоотой аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа 1.1 хувиар, мөн хөдөө аж ахуйн салбар 2.2 хувиар хувиар тус тус өсжээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Мексикийн төв банкны мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглаж буйгаар, энэ онд тус улсын эдийн засгийн өсөлт 2-2.6 хувьд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд өнгөрсөн онд энэ үзүүлэлт 2 хувь байсан аж. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтөд дотоод болон гадаад эрсдэл учирч болзошгүйг санхүү эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд мөн тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ