Өргөдөл гомдлын шийдвэрлэлт улсын дунджаас өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-31 21:46:11

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хэнтий аймгийн нутгийн захиргааны байгууллагад нийт 4272  өргөдөл гомдол ирж, шийдвэрлэлт улсын дунджаас өндөр гарчээ.


Эдгээрийг салбар тус бүрээр нь хувааж үзвэл аймгийн Засаг даргын Тамгын газарт 277, аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудад 576, сумдын Засаг даргын Тамгын газарт 3419 өргөдөл ирсэн бөгөөд шийдвэрлэлт 94,3 хувьтай байгаа бол үлдсэн 5,7 хувийг хуулийн хугацаандаа судлагдаж байгаа өргөдлүүд эзэлж байна. Өргөдөл, гомдлыг ирүүлсэн байдлаар авч үзвэл 89 хувь нь бичгээр,  нэг хувь нь биечлэн,  3,8 хувь нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Иргэдээ сонсъё 70563111” утсаар, 0,3 хувь нь Монгол Улсын Засгийн газрын 11-11 төвөөр, 5,8 хувь нь амаар, 0,1 хувь нь цахим хаягаар ирүүлжээ.


  Мөн долоо хоног бүрийн баасан гарагийн 15 цагаас аймгийн Засаг дарга ард иргэдийг биечлэн хүлээн авч уулздаг бөгөөд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 350 гаруй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, шаардлагатай зарим асуудлуудыг нь шийдвэрлэсэн байна.

Ирж байгаа өргөдлийн дийлэнх нь мөнгөн тусламж, эд материалын дэмжлэг хүссэн,  газар эзэмшил, өмчлөл, ажил хөдөлмөр, эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговортой холбоотой өргөдлүүд байдаг аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ