Хил рүүгээ нэмж цэрэг илгээх боломжтой гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-01 09:37:30

ВАШИНГТОН. /Xinhua/. Төв Америкийн цагаачдын цувааг хилээр нэвтрүүлэхгүйн тулд Мексиктэй хил залгаа өмнөд хил рүү 15 мянга хүртэлх тооны цэрэг илгээх боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгдсэн байна.


Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийхдээ цэргүүдийн тоог 10-15 мянга хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж тэмдэглэжээ. Энэ долоо хоногийн эхээр хил орчмын бүс нутаг руу цэргийн 5200 албан хаагчийг илгээнэ гэж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн билээ.


АНУ-ын төрийн тэргүүн хэлэхдээ, “Бид бэлтгэлтэй байх болно. Цагаачид манай улс руу нэвтэрч чадахгүй” гэжээ. Одоогийн байдлаар хилийн орчимд 2100 цэргийг байршуулаад байгаа юм. Үүний зэрэгцээ цагаачдын цуваа АНУ-Мексикийн хил рүү дөхсөөр байгаа бөгөөд 1600 орчим километр зайд ойртон ирээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ