Сүнсний баяраар ямар чихэр хамгийн эрэлттэй байдаг вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-01 11:24:37

ВАШИНГТОН. /VOA/. Жил бүрийн 10 дугаар сарын 31-нд болдог Сүнсний баярыг АНУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Энэ жилийн баярыг тохиолдуулан америкчууд хувцас, чимэглэл, мэндчилгээний хуудас болон чихэр худалдан авахад 9 тэрбум орчим ам.долларыг зарцуулжээ.


Чихрийн худалдааны “CandyStore.com” цахим хуудас АНУ-ын муж улсуудын оршин суугчдын cүнсний баярын үеэр хамгийн их худалдан авдаг чихрүүдийн талаарх 11 жилийн судалгааны дүнг олон нийтэд танилцуулав. Чихрийн жагсаалтыг “Skittles, M&M's болон Snickers” тэргүүлжээ.


Түүнчлэн бага насны хүүхдүүдийн хувирах дуртай хамгийн түгээмэл дүрийн жагсаалтыг гүнж, супер баатар болон Бетмэн тэргүүлжээ. Харин насанд хүрэгчид шулам, цус сорогч болон зомби болохыг илүүд үздэг байна.


Үүнээс гадна сүүлийн үед америкчууд энэхүү баярыг тохиолдуулан гэрийн тэжээвэр амьтнаа ч мөн содон хувцаслах нь түгээмэл болжээ. “Амьтан тэжээгчид бяцхан найз нараа хулуу, хотдог болон зөгийн дүрд хувиргах сонирхолтой байдаг” гэж тус улсын жижиглэн худалдааны үндэсний холбооны тайланд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ