Барилгын зөвшөөрлийг цөөлж, шүүхийн гэрээний хэрэгжилтийг хангасан ахиц гарсан гэж Дэлхийн банк дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-01 13:40:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкнаас 16 дахь жилдээ гаргаж буй Бизнес эрхлэлтийн жагсаалтад манай улс 74-т буюу Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд дунджаас бага зэрэг дээгүүрт эрэмблэгдэн явааг өнөөдөр тус банкнаас танилцуулсан тайланд дурджээ.

Монгол Улс дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ахлах эдийн засагч Жийн Паскал Нганугийн хэлснээр, Монгол Улсын өнгөрсөн онд хийсэн нэг шинэчлэл нь шүүхийн гэрээний хэрэгжилтийг хангах тал дээр хэрэгжүүлсэн арга хэмжээ. Тодруулбал,

шүүхэд нэхэмжлэгчийн төлөх төлбөрийг бууруулжээ. Ийм замаар гэрээний хэрэгжилтийг сайжруулсныг онцолж байв. Гэхдээ цаашид шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах замаар хялбар болгож, шүүхийн ажилд тавигддаг индексүүдийг хэрэгжүүлж сайжруулан шинэчлэлээ алдалгүй тогтвортой хадгалахыг сануулж байв. Манай улсад гарсан өөр нэг эерэг үзүүлэлт нь барилгын зөвшөөрлийг олгоход бичиг баримтыг цөөлж, цаг хугацааг хэмнэжээ. Энэ үзүүлэлтээр 100-р жагсаалт дээр явсан Монгол Улс урагшилж 23-т орсон нааштай хандлагаа хадгалахыг мөн зөвлөж байлаа. Хэдийгээр зөвшөөрлийн тоог цөөлсөн боловч барилгын зөвшөөрөл авахад зардал өндөр байгааг сануулав.

Манай улс бизнес эрхлэлтийн үзүүлэлт дээр барилгын зөвшөөрлыг цөөлсөн ахицтай байгаа боловч хил, худалдаан дээр гардаг бэрхшээлээр бусад орноос хоцорч явна.


Монгол Улсыг бусад улс оронтой харьцуулахад цахилгаан, эрчим хүчний системд  холбогдоход найман шат дамжлагаар бичиг баримт бүрдүүлж, 79 хоног зарцуулж, өндөр үнэ төлж байгаа нь манай улсыг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд 148-д бичигдэж, сүүл мушгихад хүргэжээ. Мөн хил дамнасан худалдааны үзүүлэлтээр сүүлийн гурван жил дараалан 118-р байрт яваа нь манай улсыг бизнесийн таатай орчин бүрдүүлсэн орнуудын жагсаалтаас хойш татаж буйг Дэлхийн банкнаас танилцуулсан Бизнес эрхлэхүй-2019: Шинэтгэлийн төлөө суралцах нь тайланд дурджээ. Харин доорх гурван үзүүлэлтээр манай улс бусад улсаас дээгүүр явж байна. Үүнд:

  • Барилгын зөвшөөрөл авах байдлаар 23,
  • Үл хөдлөн хөрөнгө бүртгэл дээр 49,
  • Зээл авалтаар 22, 
  • Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үзүүлэлтээр 33-т тус тус бичигджээ

Хэрэв хойш чангаагаад буй цахилгаан эрчим хүчинд холбогдох үйл ажиллагаа, хил дамнасан худалдаа эрхлэх гэсэн 2 үзүүлэлтэд анхаарч, шинэтгэл хийж чадвал манай улс бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдыг татах улс болох боломж байгааг Дэлхийн банк тодотгосон. Дэлхийн банкны шинжээч Максим Яворски, “Монголд компаниуд дампуурлаа зарлаж, татан буугдсаны дараа зээл олгогч найдваргүй зээлээ буцаан төлүүлэх хугацаа дөрвөн жил үргэлжилж байна. Мөн зээл авсан компани дампуурахад эхний ээлжинд зээлийг нь төлүүлэх хуулийн эрхзүйн зохицуулалт дутмаг, байдаггүй байгаа энэ тал дээр анхаарах хэрэгтэй”-_ онцолсон юм.

 

ОУСК-ийн хувийн хэвшлийг хариуцсан мэргэжилтэн Д.Жигжидмаа манай улсын бизнес эрхлэлтийн орчноор олон улсад эзэлж буй байр суурийг ерөнхийд нь дүгнэж хэлэхдээ, “Монгол Улсын бизнес эрхлэлтийн түвшин Дэлхийн банкнаас гаргадаг жагсаалтын 80-60-р байрны дунд хэлбэлзэлтэй явна. Хил дамнасан худалдаан дээр бэрхшээл гарсан хэвээр байгаа нь манай улсыг хойш чангааж байна. Энэ үзүүлэлтээр манай улсын хойно явсан БНХАУ, Вьетнам улсууд энэ онд байраа урагшлуулж чаджээ. Тухайлбал,

БНХАУ-ын хувьд эрчим хүчний түгээлтийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар ААН-үүдэд цахилгааны холболтыг үнэгүй хийсний үр дүнд Шанхай болон нийслэл Бээжин зэрэг томоохон хотуудад цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт сайжирч эрчим хүчний хангалтын шалгуур дээр ахиц гаргасан байна. Тодруулж хэлбэл цахилгаан эрчим хүчээр хангагдахад 143 хоног хүлээдэг байсныг 34 хоног болгон бууруулжээ. Энэ үзүүлэлтээр тус улс 30 байраар урагшилж 46-д орсон байна.


Манай улсын хувьд экспорт, импорттой холбоотой үйл ажиллагаан дээр төрийн зүгээс хяналт, шалгалт их байгаатай холбоотойгоор зөвшөөрлийн тоо олон, бизнесийнхнээс гарч байгаа зардал өндөр байгааг тэрээр хэлсэн юм.

 

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эрэмбэ:

Улсын нэр

Зэрэглэл

(1–190)

Бизнес эрхлэх орчинд олгосон оноо

(0–100)

Хэрэгжүүлсэн шинэтгэлийн тоо

БЭ2019

БЭ2018

БЭ2019

БЭ2018

БЭ2019

Бруней Дарэссалам

55

70.18

72.03

8

3

Камбож

138

54.39

54.80

0

1

БНХАУ

46

65.00

73.64

2

7

Фижи

101

61.11

61.15

0

0

Хятадын Гонконг

4

84.18

84.22

1

1

Индонез

73

66.54

67.96

7

3

Киробатиi

158

48.74

49.07

0

0

Лаос

154

51.15

51.26

0

1

Малайз

15

78.03

80.60

2

6

Маршалын арал

150

51.61

51.62

0

0

Микронез

160

48.99

48.99

0

0

Монгол

74

67.47

67.74

1

1

Мьянмар

171

44.21

44.72

2

2

Палау

133

55.58

55.59

1

0

Падуа Шнэ Гвиней

108

58.93

60.12

0

3

Филиппин

124

56.32

57.68

2

3

Самоа

90

63.76

63.77

1

0

Мингапур

2

84.97

85.24

2

2

Соломон арал

115

58.84

59.17

0

0

Тайван

13

80.66

80.90

2

2

Тайланд

27

77.39

78.45

8

4

Зүүн Тимур

178

39.89

41.60

0

1

Тонга

91

63.56

63.59

0

0

Ваннуату

94

63.08

62.87

0

0

Вьетнам

69

66.77

68.36

5

3

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ