Нээлттэй өдөрлөгөөр жолооны үнэмлэхний зөрчлүүдээ засуулж авлаа

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-11-02 00:37:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өөрийн байрандаа “Нээлттэй өдөрлөг”-ийг өчигдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох үйл ажиллагаа явуулж иргэд энэ үйлчилгээгээр их үйлчлүүлэв. 


Авто тээврийн үндэсний төвийнхөн тээврийн хэрэгслийн явуулын оношилгоо хийх, тээврийн хэрэгслийн лавлагаа олгох болон мэргэшсэн жолоочийн шалгалт, үнэмлэхийн талаар мэдээлэл хүргэлээ. Албан журмын даатгагчдын холбооноос иргэдэд үйлчилгээ үзүүлж, цагдаагийн алба хаагчид бэлэн бус торгуулийн талаар лавлагаа, мэдээлэл өгөв. Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаа, техник хэрэгслийг иргэд, олон нийтэд танилцуулав. Тээврийн цагдаагийн албанаас иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж, тэдний чухал хэрэгцээт асуудлыг шийдвэрлэн өгч буйд талархаж байлаа.

Холбоотой мэдээ