Машинаараа 41 орноор аялсан хос эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2018-11-02 00:33:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Лондон орох зорилготой анх аялалдаа гарсан хос 41 орноор дамжин аялсаар өчигдөр эх орондоо ирсэн байна.  Энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр автомашинтайгаа Улаанбаатар хотоос гарсан хос Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар таван сарын турш аялжээ.

Тэд аяллын нийт зардлаа тун удахгүй тооцож, бага зардлаар хэрхэн олон газар үзэж болох талаар өөрсдийн туршлагаа олон нийттэй хуваалцаж, мөн аяллын бичлэгээ нэвтрүүлэг болгон цацах төлөвлөгөөтэй байна. Аяллын турш машиндаа хооллож, унтаж байсан бөгөөд 41 улс орноор аялж нийтдээ 46,000 км замыг туулжээ. Тэдний аяллын туршлагаар олон монгол залуу өөрийн машинаар дэлхийгээр аялах боломж бий. 

Холбоотой мэдээ