Малын тарилга 92 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-11-02 15:35:51

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил 1.8 сая толгой малыг 10 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгад хамруулах ёстой. Одоогоор 1.6 сая малыг халдваргүйжүүлж, уг ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна.

Угаалганд 27 мянган бод мал, 1.8 сая бог мал, туулгалтанд 158 мянган бод, 1.4 сая бог мал хамруулжээ. Энэ жил малын гоц халдварт өвчлөл багагүй гарсантай холбогдуулан голомтот болон сэжигтэй бүсийн бүх малыг вакцинжуулсан байна. Аймагт үйл ажиллагаа явуулдаг 44 хувийн мал эмнэлгээс дээрх ажлыг гүйцэтгээд байгаа юм.

Малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга туулгад хамруулахад малчдын оролцоо, багийн Засаг даргын зохион байгуулалт тун чухал ч энэ талаар доголдолтой байдаг байна. Тиймээс ирэх онд багийн Засаг дарга нарын үр дүнгийн гэрээнд уг ажлыг тусгахаар аймаг, сумын хуралд хэлэлцэгдэж байгаа аж.


Холбоотой мэдээ