Өнөөдрийн арилжаагаар 9 компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-01 18:07:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 компанийн 106,780,187.00 төгрөгийн үнийн дүн бүхий 182,329 ширхэг хувьцаа арилжсанаас 9  компанийн хувьцааны ханш өсөв.


Тодруулбал 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" ХК-ийн JTB хувьцаа 14.75 хувиар, "Монгол Базальт" ХК-ийн MBW хувьцаа 5.35 хувийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК-ийн RMC хувьцаа 14.95 хувиар болон "Хай Би Ойл" ХК-ийн HBO хувьцаа 14.29 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "TOP 20" индекс 0.82 хувиар буурч, 20593.96 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,415,679,043,693.90 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ