Цэргийн хөгжмийн албаны саналуудыг үе шаттай шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-02 00:34:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний 142 дугаар анги буюу ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайдыг дагалдаж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар ажиллав.

Энэ үеэр хурандаа Ч.Гансүх ангийнхаа үйл ажиллагаа болон Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн 2017, 2018 онд хийгдсэн уран бүтээл, сургалт, засвар, тохижилтын ажлын талаар танилцуулж, цаашид тус байгууллагад шаардлагатай хөгжмийн зэмсэг, ангийн барилгын өргөтгөл, засвар шинэчлэлийн талаар санал хүсэлтээ уламжилсан юм. Ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа “Алтан дуулга-Улаанбаатар” олон улсын цэргийн хөгжмийн наадмын төслийг танилцуулав. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  тус байгууллагын алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал болон ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албанаас гаргасан саналуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ