Африк тивийн хамгийн өндөр барилгыг Мароккод барихаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-02 10:07:38

РАБАТ. /Xinhua/. Марокко улсын хаан Мохаммед VI 250 метр өндөр “Мохаммед VI” цамхгийг байгуулах шийдвэрийг гаргасан бөгөөд энэхүү байгууламж нь Африк тивийн хамгийн өндөр тэнгэр баганадсан барилга болох тухай уг төслийг хэрэгжүүлэх “BMCE” банкнаас мэдээлэв.


55 давхар бүхий уг барилгад тансаг зэрэглэлийн зочид буудал,  албан газрууд болон орон сууц зэргийг байгуулах бөгөөд нийт өртөг нь 4 тэрбум гаруй дирхам буюу 420 орчим сая ам.доллар болох ажээ. Энэ тухай “BMCE” банкны гүйцэтгэх захирал Отман Бенжеллун мэдэгдсэн байна. Мөн энэхүү төслийн талаарх олон талт урьдчилсан судалгааг 2016 оны гуравдугаар сараас эхлэн хийсэн тухай тэрбээр нэмж хэлжээ.


Энэхүү цамхаг нь 2014-2018 онд хэрэгжүүлэх "Рабат, Гэрлийн хот, Мароккогийн соёлын нийслэл" нэртэй хөгжлийн нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд санаачилсан өргөн цар хүрээтэй төслийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм.


Уг төслийн хүрээнд өөр бусад дэд бүтцийн шинэлэг байгууламжууд багтсаныг дурдвал, Рабатын Гранд театр, Соёл урлагийн төв, Мароккогийн хаант улсын Үндэсний архив болов Археологийн музей зэрэг багтах ажээ. 

Холбоотой мэдээ