"Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-02 16:12:03


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, ХАА-н салбарын хөгжилд шинжлэх ухаан, инновацийн ололт амжилтыг нэвтрүүлж, хүнс, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хөнгөн үйлдвэрийн салбарын хэтийн төлвийн талаар хэлэлцэх "Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган 11 дүгээр сарын 6-нд болох гэж байна.

ХХААХҮЯ, БСШУСЯ хамтран зохион байгуулах чуулганд төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгүүд, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, орон нутгийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүнийг хамруулахаар төлөвлөжээ.



Салбарын хөгжлийн талаар хэлэлцүүлэх илтгэлүүд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гурван тулгуурт хөгжлийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал руу чиглэнэ гэж зохион байгуулагчид мэдээллээ. Чуулганы үеэр салбарын эрдэмтдийн бүтээлээр үзэсгэлэн гарах юм.





 

Холбоотой мэдээ