“Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ын давхацсан зохицуулалтыг хасчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-02 18:02:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлд шинээр үнэт цаас гаргах үйл явц идэвхжиж, зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан 2009 онд батлагдсан Хөрөнгийн биржийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг өнгөрсөн сарын 26-нд шинэчлэн баталсан. Тэгвэл тус журмыг батламжлуулахаар Хөрөнгийн бирж СЗХ-нд хүргүүлжээ.


Шинэчилсэн найруулгаар хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авах онцлогийг харгалзан үнэ тогтоох, хуваарилалт хийх зарчмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлсний зэрэгцээ бусад журмуудтай давхацсан зохицуулалтыг хасч,  амьдралд нийцүүлэх өөрчлөлтүүд оруулсан хэмээн албаныхан хэлж байна.


Тодруулбал, нийтэд санал болгож буй үнэт цаасны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрхийг андеррайтерт олгох, захиалгын бүртгэлийн аргын үед үнийн дээд, доод хязгаарыг тогтоох аж. Улмаар  үнэт цаасны эрэлтээс шалтгаалан эл хязгаарыг нэг удаа өөрчлөх байдлаар үнийн уян хатан нөхцлийг хэрэгжүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүд багтсан байна.


Холбоотой мэдээ