Хоёр Солонгос Олимпын наадмыг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-11-03 13:52:54

СӨҮЛ. /NHK/. БНСУ болон БНАСАУ 2032 оны Зуны олимпын наадмыг хамтран зохион байгуулах хүсэлтийг Олон улсын олимпын хороонд албан ёсоор гаргахаар тохиролцсон байна.


Уг шийдвэрийг баасан гарагт БНАСАУ-ын хилийн сууринд уулзсан хоёр талын төлөөлөгчид гаргажээ. Наадмыг зохион байгуулах хүсэлт гаргах нь хоёр Солонгосын хувьд спортын салбарт хийж буй хамгийн том хамтын ажиллагаа болох юм.


Өнгөрсөн хоёрдугаар сард хоёр Солонгосын тамирчид Пёнчаны өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хамт жагссан бөгөөд эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хоёр улсын нэгдсэн баг тамирчид оролцсон билээ.


Үүний дараа Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах БНАСАУ-ын удирдагчтай уулзаж, цаашид олимпын наадмуудад оролцох талаар ярилцсан байна. Харин есдүгээр сард Т.Бах БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Олимпын наадмыг хамтран байгуулах төлөвлөгөөний талаар түүнд хэлжээ. 

Холбоотой мэдээ