Шатахууны үнэ нэмэгдсэний улмаас хог ачилт зогсчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-11-05 11:13:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймагт шатахууны үнэ нэмэгдсэний улмаас Хот тохижилт үйлчилгээний төвийн төсөвт суугдсан шатах тослох материалын зардал дууссан тул хог ачилт түр зогсчээ.

Өнөөдрийн байдлаар Сод Монгол группд 40,1 сая төгрөгийн өр төлбөр үүссэн бөгөөд тодотгол хийж санхүүгийн асуудлыг шийдэж өгөхийг хүссэн хүсэлтийг Хот тохижилт үйлчилгээний төвөөс  Мөрөн сумын ИТХ, Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байна. Иргэдийг  шатахууны нэмэлт зардал шийдэгдэх хүртэл хог хаягдлаа гаргахгүй байхыг анхааруулж байлаа. Тус аймгийн хэмжээнд он гарснаас хойш гуравдугаар сард 90-240,  долдугаар сард 70-90 төгрөг,  10 дугаар сард 60-140 төгрөг, нийт гурван удаа бензин шатахууны үнэ нэмэгдээд байгаа ажээ.


Холбоотой мэдээ