“Төлөөлөгчийн манлайлал” арга хэмжээг сумдыг бүсчлэн зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-06 09:26:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан "Төр иргэний гүүр" хөтөлбөрийн хүрээнд "Төлөөлөгчдийн манлайлал-2018" арга хэмжээг сумдыг бүсчлэн зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд төр иргэний гүүр болон ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн нийт сумдын төлөөлөгч, багийн иргэд нийтийн хурлын дарга нар оролцож байгаа бөгөөд  баруун бүсийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнтотох, Арбулаг сумдын төлөөлөгч нар оролцсон арга хэмжээ Цагаан-Уул суманд боллоо.


Энэ үеэр “Төлөөлөгчдийн манлайлал” сургалт,  “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” дэвжээ тэмцээн, спортын тэмцээнүүд болж байгаа бөгөөд  УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар тойрог хамааралгүйгээр дэмжин оролцож байгаа гэнэ. Мөн "Эерэг сэтгэлгээ" төслийн санаачлагч, удирдагч, лектор Н.Энхбаатар эерэг сэтгэлгээ, хандлагыг хэрхэн өөртөө төлөвшүүлэх талаар лекц уншиж төлөөлөгч нарыг Хөвсгөл нутгийнхаа хөгжлийн төлөө манлайлж ажиллахыг уриалж байлаа.

Холбоотой мэдээ