Өнгөрсөн долоо хоногт тэрбум гаруй төгрөгийн арилжаа хийв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-11-05 12:35:46


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногийн арилжааны тойм мэдээгээр Монголын Хөрөнгийн биржид үнэт цаасны 5 удаагийн арилжаа болж, өдөрт дунджаар 249.2 сая төгрөгийн буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгээд байна.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 40 компанийн 5.2 сая ширхэг хувьцааг 903 сая төгрөгөөр арилжаалсан байна. Үүнээс “Айтүүлс”, “Ард Даатгал”, “АПУ”, “Говь” ХК-иудын хувьцаа хамгийн идэвхитэй арилжаалагдав. Мөн “Стандарт инвестмент”, “Мирэ Эссет Секьюритис Монгол”, “Ард Секьюритис”, “Голомт Капитал”, “Ти Ди Би Капитал” компаниуд хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхитэй оролцов.

Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3.331 ширхэг нь 343 сая төгрөгөөр арилжсан байна. 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2.411 их наяд төгрөг болсон бол "ТОП-20" индекс 20.612.68 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ