Хүүхдүүдэд зориулж бөхийн дэвжээ байгуулжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-05 13:33:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл  сумын харьяат бөх, аймгийн нэмэх начин Ш.Сапар, Өлгий сумын харьяат бөх, чөлөөт бөхийн спортын мастер, аймгийн начин М.Жанарбек нар хүүхдүүдэд зориулж "Толагай хүч" нэртэй бөхийн дэмжээ байгуулжээ.

Тэрээр хүүхэд багачуудад бөхийн дэг жаяг, арга барилыг бага наснаас нь эхлэн сургах, сурталчлах, тус аймгаас төрөн гарсан улсын алдар цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэхийг зорьж байгаа хэмээн зорилгоо тайлбарлалаа.  

 Тус дэвжээ нь өнөөдрөөс 8-16 насны хүүхдүүдийг үндэсний болон жүдо бөхийн төрлүүдээр хичээллүүлж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ